Skip to main content

Бүтээлч санааг хэрхэн төрүүлэх вэ? (Та бүтээлч хүн биш байсан ч)

9 сарын өмнө
0
(0)

Бүтээлч санаа гаргах нь амаргүй. Гэсэн ч түүний нууц нь хүний авьяас чадварт биш, харин эзэмшсэн системд байдаг. Энэ нийтлэлд би танд санаагаа цуглуулах нэг энгийн бөгөөд үр дүнтэй аргыг танилцуулах болно.  Та бүтээлч байхын тулд урам зоригоо хүлээх шаардлагагүй, зөвхөн системтэйгээр үйлдэл хийдэг байхад л хангалттай.

Бүтээлч байдал гэдэг нь юу вэ?

Бүтээлч байдал гэдэг нь төрсөн авьяас эсвэл ид шид мэт зүйл гэж олон хүн боддог. Гэтэл, үнэн хэрэгтээ ихэнх шинэ санаа нь хуучин санаануудыг шинэ аргаар хослуулах энгийн процессоос үүсдэг. Жишээлбэл, Стив Жобс нь гар утас, мэдрэгч дэлгэц, интернет гэсэн зүйлсийг шинээр зохион бүтээгээгүй, харин эдгээрийг нэгтгэн iPhone-г бүтээсэн. Шекспир хуучин үлгэрүүдийн сэдвүүдийг авч сайжруулсан бол Эйнштейн өөрийн онолыг хөгжүүлэхдээ физикийн өмнөх онолууд дээр суурилсан байдаг.

Санаагаа цуглуулах (idea stacking) гэж юу вэ?

Бүтээлч байдалд хамгийн их нөлөөлдөг зүйл бол санаагаа цуглуулах аргыг эзэмших явдал юм. Ингээд түүнийг хэрхэн хийхийг авч үзье:

1. Тасралтгүй мэдээлэл цуглуул

Унших, үзэх, сонсох замаар өөрийн тархийг төрөл бүрийн мэдлэгээр байнга дүүргээрэй. Таны тархинд мэдээлэл их байх тусам тэдгээрийн холбоосуудыг олоход илүү амар болно. Гэхдээ зөвхөн мэдээлэл хуримтлуулахад анхаарлаа хандуулаад харин бүтээх оролдлого хийхгүй байвал үр дүн гарахгүй гэдгийг санаарай.

2. Сонирхсон санаагаа бичиж тэмдэглэ

Санаанууд хоорондоо ямар ч холбоогүй мэт эхэндээ санагдсан ч хамаагүй. Маркетингийн нэг санаа, шинжлэх ухааны баримт, хүний нэг ойлголтыг гэх мэт аль болох их бичиж тэмдэглэ. Ингэх нь дараа нь уялдаа холбоог олоход тусална.

3. Харагдахгүй байгаа холбоосуудыг хай

Одоо та бичсэн санаануудаа эргэцүүлэн бодож, “Эдгээрийг хэрхэн хослуулж болох вэ?”, “Энэ санааг энэ асуудал дээр хэрхэн ашиглаж болох вэ?” гэж өөрөөсөө асуугаарай. Чухам энэ л аливаа шинэчлэл, инновацийн эх үүсвэр юм.

Жишээ: Санаагаа цуглуулах аргын нэгэн амжилттай хэрэглээ

Жеймс Дайсон шинэ тоос сорогчоо бүтээхдээ гэрийн тоос сорогчийн санааг үйлдвэрийн циклон машинтай хослуулсан нь анхны уутгүй тоос сорогчийн санааг бүрдүүлсэн холбоос байсан юм. Энэ нь бүтээлч байдал нь заавал шинэ санаа гаргахдаа бус, харин хуучин санаануудыг хослуулахад мөн байдаг гэдгийг харуулж байна.

Танд авьяас биш, систем хэрэгтэй

Бүтээлч байхын тулд заавал авьяастай  байх шаардлагагүй. Санаагаа байнга цуглуулж, тэдгээрийгээ хооронд нь холбож сурахад л хангалттай. Та өнөөдөр ч эхэлж болно. Жишээ нь, подкаст бичих гэж байгаа ихэнх хүмүүс студид бичдэг. Харин блог хийх хүмүүс гадаа, байгальд гарах нь элбэг. Тэгвэл та подкастаа ой мод, эсвэл гудамжинд хийе гэж бодоод үзээрэй. Магадгүй ийм санаа өөр хүмүүст байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Гэсэн ч ийм бодол нь авьяас биш, зөв системийн үр дүн юм.

Дүгнэлт

Бүтээлч байхад онцгой авьяас шаардагдахгүй. Зөвхөн санаагаа тасралтгүй цуглуулж, бичиж тэмдэглэж, тэдгээрийг шинэ аргаар холбож сурах хэрэгтэй. Ингэж байж л та гайхалтай санаа гаргаж чадна. Тэгэхээр урам зориг хүлээхээ больж, санаагаа цуглуулж, түүнтэйгээ ажиллаж эхлээрэй. Таны бүтээлч хүн байх эсэх нь таны гарт л байна.

Энэ тойм танд хэр өгөөжтэй байв?

Одыг дарж үнэлгээ өгнө үү!

Дундаж үнэлгээ 0 / 5. Саналаа өгсөн: 0

Санал ирээгүй байна! Та саналыг эхлүүлээрэй.

Facebook Comments

Бэлтгэж нийтэлсэн: BizMN / 2025.06.23